2022-01-26
Баяжуулах үйлдвэрт уурхайгаас төрөл бүрийн ширхэглэлтэй хүдэр ирэх бөгөөд эдгээрийг нэг буюу хэд хэдэн тортой шигшүүрээр ширхэглэлийн хувьд ангилан хуваахыг шигшилт гэнэ. Практикт хэрэглэгдэж байгаа шигшүүрүүдийг […]
Ашигт малтмал нь байгаль дээр дангаараа буюу цулаараа маш ховор байдаг бөгөөд ихэвчлэн янз бүрийн эрдсүүдээс бүрэлдэн тогтсон байдаг. Ашигт эрдсүүд нь бусад хоосон чулуулагтай барьцалдсан эсвэл шигтгээлэг хэлбэрээр байгаль дээр оршдог.
Уурхайгаас олборлож буй хүдэр нь харилцан адилгүй ширхэглэлтэй байдаг бөгөөд ашигт малтмалыг бутлах, нунтаглах замаар хүдрийн ширхэглэлийн хэмжээг багасгаж улмаар ашигт эрдсийг хоосон чулуулагтай барьцалдсан хэсгээс нь суллаж чөлөөлөхөд чиглэсэн технологи ажиллагааг ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх хэсэг гэх бөгөөд дараах үндсэн шат дамжилагуудаас бүрдэнэ.