Уул уурхайн салбар өндөр капитал зардалтай байдаг шинж чанартай, үүгээрээ ч эрсдэл өндөртэй салбар. Оптимизац, зардлын хяналт, инноваци болон уян хатан чанар уул уурхайн хөгжлийн стратегийн суурь хүчин зүйлс болсоор ирсэн. Иймд түргэн шуурхай, тухайн нөхцөлд тааруулж тохируулсан, алдаагүй дүн шинжилгээ нь уул уурхайд зайлшгүй шаардлагатай зүйл юм.
Уул уурхайн лаборатори нь тус салбарын үндэс бөгөөд уурхайн хайгуулын эхэн шатнаас эхлүүлэн уурхайн ашиглалтын хугацааны туршид минералын дүн шинжилгээ, ордын нөөц, хүдрийн баяжуулах технологийн оптимизац цаашлаад нөхөн сэргээх үйл ажиллагаа хүртэл явдаг. Уул уурхайн салбарын төрөл бүрийн шаардлагад нийцэж, найдвартай түргэн шуурхай үр дүн гаргахын тулд лаборатори нь олон төрлийн комплекс багаж, төхөөрөмжүүд ашиглагдана.