Нунтаглалт нь бутлалттай адил гадны механик хүчний үйлчлэлээр хүдрийн ширхэглэлийн хэмжээг багасгаж баяжуулалтанд бэлтгэх процесс юм. Хүдэрт ашигт эрдсүүд шигтгээлэг байдалтай тархсан байдаг бөгөөд энэхүү ашигт эрдсүүдийг хоосон чулуулгаас нь салгахын тулд хүдрийг нунтаглана. Нунтаглах процесс нь доорх төхөөрөмжүүдын тусламжтайгаар баяжуулалтанд хүдрийг бэлтгэж өгдөг. Үүнд:

Бөмбөлөг тээрэм
Савхат тээрэм
  • Өөрөө нунтаглалтын тээрэм
  • Хагас өөрөө нунтаглалтын тээрэм
  • Босоо тээрэм