Бид “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” (GMIT)-тай 2019 оноос эхлэн хамтран ажиллаж, тухайн сургуулийн “Түүхий эд, эрдэс боловсруулах лаборатори”-д ашигт малтмал баяжуулах, боловсруулах лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт, судалгааг хийж гүйцэтгэж байна.

