Үндэсний хөрөнгө оруулалттай “Соёолон Интернэшнл” ХХК нь уул уурхай, ашигт малтмал баяжуулах, боловсруулах салбарт дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж ирснээс хойш инженеринг, ханган нийлүүлэлт, угсралт, үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг иж бүрэн үзүүлдэг, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн стратегийн түнш компани болжээ.

АЛСЫН ХАРАА

Салбартаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч үлгэр жишээ компани болох

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бид аливаа үйл ажиллагаандаа бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хамгаалах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэдлэг, ур чадварыг дэмжин хөгжүүлэх замаар нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж тогтвортой хөгжилд өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулахыг ямагт хичээн ажилладаг.

ҮНЭТ ЗҮЙЛ

Бид үнэт зүйлсээ алсын хараатайгаа уялдуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа чухалчилж, бизнесийн амжилтаа дүгнэх суурь үзүүлэлт болгон ажилладаг