Бутлалт

Хацарт бутлуур

Гадны механик хүчний үйлчлэлээр ашигт малтмалыг шаардлагатай хэмжээнд нь хүртэл жижигрүүлж, ширхэглэлийн хэмжээг нь багасгахыг бутлалт гэнэ. Бутлах ажиллагааг гүйцэтгэдэг төхөөрөмжийг бутлуур гэх бөгөөд бутлах аргууд дээр үндэслэн зохион бүтээсэн байдаг. Бутлуурууд нь зарчим, зохион байгуулалтаараа дараах төрөлд хуваагдана. Үүнд:

Статистик үйлчилгээтэй бутлуур

  • Хацарт бутлуур
  • Конусан бутлуур
  • Булт бутлуур

Динамик үйлчилгээтэй бутлуур

  • Алхан бутлуур
  • Цохилтот бутлуур
  • Роторт бутлуур

Мөн бутлуурын зориулалт, хүдрийн ширхэглэлээс нь хамааруулж дараах байдлаар ангилна.

  • Том шатны бутлалт
  • Дунд шатны бутлалт
  • Жижиг шатны бутлалт

Бутлуурыг сонгож авахдаа бутлагдаж байгаа болон бутлагдсан хүдрийн бүхэллэг, бүтээмж зэргийг харгалзан үздэг. Бутлуурын үндсэн үзүүлэлт нь бүтээмж болон зарцуулагдах энергиэс хамаарна.

  • Конусан бутлуур
Борлуулалтын инженер
Борлуулалтын инженер
Та дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байвал бидэнтэй дараах сувгуудаар холбогдох боломжтой. Утас: 70005292/3 И-мэйл: sales@soyolon.mn fb: Soyolon International