Соёолон Интернэшнл ХХК Mongolia Mining 2021 үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Соёолон Интернэшнл ХХК Mongolia Mining 2021 үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхэжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав  дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна.

Mongolia Mining 2021 –  үзэсгэлэнгийн Ивээн тэтгэгчээр оролцож буй “Соёолон Интернэшнл” ХХК-ийн Дэд Захирал Ц. Мөнхбат – тай уулзаж арга хэмжээний талаар тодруулсан юм.

Танай компанийн хувьд Mongolia Mining – 2021 үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр оролцох гэж байна. Арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн харж байна?

Mining Mongolia үзэсгэлэнг би   уул уурхайн салбарын НААДАМ гэж хэлмээр санагддаг. Салбарынхан маань гурав хоног БУЯНТ-УХАА ордонд нааддаг уламжлал тогтоод 10-аад жил болжээ. Манай “Соёолон интернэшнл” компани үүсгэн байгуулагдсан 2012 оноос эхлэн энэ үзэсгэлэнд тасралтгүй ордог уламжлал аль хэдийнэ тогтсон байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд Манай компанийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэн мөн ажлын цар хүрээгээ тэлж байгаатай холбоотойгоор илүү ач холбогдол өгч томоохон бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Учир нь Mining expo үзэсгэлэн маш өргөн  цар хүрээг хамарсан уул уурхайн салбарын хамгийн хүртээмжтэй үзэсгэлэн гэж хэлж болно. Нийгэмд уул уурхайн салбарыг таниулах, зөв ойлголт өгөх, компаниуд нэг талбарт цуглан богино хугацаанд өргөн хүрээний мэдээлэл солилцох боломжийг олгодог төдийгүй орчин үеийн дэлхийн шилдэг техник технологийг танилцуулах, хэрэглэгч нийлүүлэгчдийн хоорондын амьд харилцааг бүрдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам олох гэх мэт маш олон давуу талтай.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

Бид үзэсгэлэнд оролцох бүрдээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологийг танилцуулахыг хичээсээр ирсэн. Энэ жилийн хувьд бид онцлох зүйл нь  үйл ажиллагааны чиглэл шинээр нэмсэн явдал юм. Энэ нь юу вэ гэхээр Эрдэс боловсруулалт, баяжуулах салбарт дутагдалтай байдаг инженеринг зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулах ажлыг Мэргэжлийн программ хангамж ашиглан өндөр нарийвчлалтай хийлгэх боломжийг салбар компани болох “Соёолон Инженеринг” ХХК-р дамжуулан харилцагчдаа танилцуулна, мөн бусад инженерингтэй холбоотой олон үйлчилгээний чиглэл нэмэгдэж байгаа тэдгээрийг үзэсгэлэн дээр ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах нь илүү үр дүнтэй байх аа.

“Соёолон Интернэшнл” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү.  

Салбарынхаа компаниудтай хамтран томоохон  төслүүдийг хэрэгжүүлэх, гадаад ажиллах хүчнээс хамааралтай байсан үйлдвэрүүдийг ажиллуулах шаардлагаар өөрсдийн ажиллах хүчнээ энэ онд хоёр дахин нэмэгдүүлээд байна. Уул уурхайн салбарын өсөлтөөс шалтгаалж цаашид улам бүр өргөжих хандлага ажиглагдаж байгаа. Ашигт малтмал баяжуулах салбарт технологи түгээж баялаг бүтээх их үйлсэд олон залуусын мэдлэг, ур чадварыг оролцуулах нь бидний зорилго байсан эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байна.

Уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?

Монголд орчин цагийн уул уурхайн салбар хөгжөөд 100 жилийн ойн босгон дээр тулж ирээд байна. Энэ хугацаанд салбарын хөгжил нь уулын олборлолтын төвшинд илүү хөгжиж ирсэн (цөөн тооны томоохон үйлдвэрүүдийг эс тооцвол). Харин ирэх жилүүдэд  олборлолтын шатнаас боловсруулалт, баяжуулалтын салбар, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл рүү явах зайлшгүй шаардлагатай гэж бид харж байгаа. Нэгдүгээрт томоохон орд уурхайнууд шууд экспортод гаргах өндөр чанарын бүтээгдэхүүний нөөц буурч байгаа. Жишээ нь: Таван толгойн коксжих нүүрсний орд, мөн зарим ордын агуулга буурах, хүдрийн шинж чанар өөрчлөлт нь шууд экспорт хийх боломжгүй болж байгаа зэрэг. Цаашид ч төр засгийн зүгээс бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэл рүү бодлого боловсруулж байгаа нь харагдаж байгаа. Энэ мэтчилэн томоохон үйлдвэрийн төслүүд судалгаа, бүтээн байгуулалтын түвшинд явж байгаа нь уул уурхайн салбарын ирээдүй гэрэлтэй байгааг илтгэж байна. Уул уурхайн супер цикл мэдээж удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой тиймээс бид дараачийн уналтад бэлтгэлтэй байж зах зээл харьцангуй тогтвортой байдаг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж харж байна.

Баярлалаа!!