“Соёолон Интернэшнл” ХХК нь чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ

“Соёолон Интернэшнл” ХХК нь чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ

“Соёолон интернэшнл” ХХК-ийн Нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO 9001 чанарын удирдлага, ISO 14001 байгаль орчны удирдлага, ISO 45001 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартуудыг нэгэн зэрэг амжилттай нэвтрүүлсэн компани боллоо.

Хөндлөнгийн аудитыг Чех улсын “LLC” баталгаажуулалтын байгууллагаас итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК гүйцэтгэн баталгаажуулж 2022 оны 09 дүгээр сарын 20 өдөх гэрчилгээ олголоо.

Үндэсний хөрөнгө оруулалттай “Соёолон Интернэшнл” ХХК нь уул уурхай, ашигт малтмал баяжуулах, боловсруулах салбарт инженеринг, ханган нийлүүлэлт, угсралт, үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг иж бүрэн үзүүлдэг, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн стратегийн түнш үндэсний хөрөнгө оруулалттай компани болно.