ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

СОЁОЛОН ИНТЕРНЭШНЛ ХХК-ийн ажилтнуудын дотоод хэрэгцээнд “ЗУНЫ АЖЛЫН ХУВЦАС, ГУТАЛ” нийлүүлэх сонирхол бүхий компаниудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Та бүхэн үнийн саналаа доорх материалын хамт PDF хэлбэрээр info@soyolon.mn гэсэн имэйл хаягаар 2023 оны 04-р сарын 09-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  • Үнийн санал /барааны нэр, үзүүлэлт, тоо хэмжээ, үнийг хүснэгтээр ирүүлэх/
  • Холбогдох стандарт, шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд
  • Компанийн танилцуулга, туршлагын мэдээлэл
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний цахим хуулбар
  • НӨАТ төлөгчийн гэрчилгээний цахим хуулба

Ерөнхий нөхцөл:

    1. Төлбөрийн нөхцөл: Урьдчилгаа төлбөр 30%
    2. Бараанд тавигдах шаардлага, нийлүүлэх барааны тоо хэмжээ: Хавсралт файлаас харна уу Барааг нийлүүлэх хаяг: УБ хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB Tower, 1601 тоот

Санамж:

Үнийн санал болон холбогдох материалыг зөвхөн info@soyolon.mn имэйл хаягаар хүлээн авах ба дээрх хугацаанаас хоцорч ирүүлсэн үнийн саналыг хүлээн авсанд тооцохгүй. Түүнчлэн тус урилгатай холбоотойгоор манай компанийн холбогдох ажилтнуудад аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

Асууж тодруулах зүйл байвал 7000-5292 (4-товч) болон 8600-5292 утсаар лавлана уу