Говийн бүсэд 5000 мод тарихаар болов.

Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг гэдэг. 🌳

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэс Силвер Ресурс ХХК нэгдсэн бөгөөд бид нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсийг ногооруулах үйлсэд 5000 модоор ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ🏡 хөтөлбөрт дэмжлэг үзүүлж Мандалговь хотод таригдах модны суулгацыг Аймгийн Засаг даргын орлогч М.АНХБАЯР-т хүлээлгэн өгч БАТЛАМЖ-г гардуулав.