Говийн бүсэд 5000 мод тарихаар болов
Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг гэдэг.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэс Силвер Ресурс ХХК нэгдсэн бөгөөд бид нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсийг ногооруулах үйлсэд 5000 модоор ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ хөтөлбөрт дэмжлэг үзүүлж Мандалговь хотод таригдах модны суулгацыг Аймгийн Засаг даргын орлогч М.АНХБАЯР-т хүлээлгэн өгч БАТЛАМЖ-г гардуулав.