Баяжуулах процессын усгүйжүүлэх шигшүүрийн шийдэл

Баяжуулах процессын усгүйжүүлэх шигшүүрийн шийдэл

Multotec компанийн усгүйжүүлэх шигшүүрт ашиглагддаг TeePee тор нь уламжлалт шигшүүрийн торноос 2 дахин их усгүйжүүлэх талбайтай, үр ашигтай талбайн хэмжээ 50%-р илүү байдаг. Усгүйжүүлэх шигшүүр нь бүх төрлийн хүдэр, хүдрийн бус ашигт малтмал баяжуулах үйлдвэрийн баяжмал, хаягдал зэрэг бүтээгдэхүүнийг усгүйжүүлэх, шламгүйжүүлэхэд ашиглагддаг. Teepee тор нь усгүйжүүлэх шигшүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ба уламжлалт тортой харьцуулахад нүхний нийт талбайн хэмжээ нь 2 дахин илүү тул бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээг хангалттай хэмжээнд бууруулах боломжийг олгодог. Мөн шигшүүрт усгүйжиж буй материалын давхарга гүн тул шүүгдэх хугацаа уртсаж, усгүйжүүлэлт сайн явагдаж, бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээ бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Бид таны нэгж бүтээгдэхүүнд ноогдох зардлыг бууруулахын төлөө тасралтгүй ажиллана.

Холбоо барих: ОФФИС 13374 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB tower, 15-р давхар 1501 тоот Утас: 7000-5292, 8010-5292 Имэйл: info@soyolon.mn www.soyolon.mn