СИНГАПУРЫН БИРЖИД ТӨМРИЙН ХҮДРИЙН ФЬЮЧЕРС ҮНЭ 10 ХУВИАР ӨСЛӨӨ

СИНГАПУРЫН БИРЖИД ТӨМРИЙН ХҮДРИЙН ФЬЮЧЕРС ҮНЭ 10 ХУВИАР ӨСЛӨӨ

Сингапурын биржид даваа гарагийн арилжаагаар төмрийн хүдрийн фьючерс үнэ 10 хувиар өсөөд байна. БНХАУ-ын барилга болон үйлдвэрлэлийн салбарт эрэлт өндөр байгаа нь үнэ өсөхөд голлон нөлөөлж байгаа аж.

Төмрийн хүдрийн фьючерс үнэ 10 хувиар өсөж, тонн нь 226 ам.доллар хүрчээ. Энэ нь түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна. Өнгөрсөн долоо хоногт үнэ нь анх удаа 200 ам.доллар давсан юм.

“БНХАУ-д эрэлт хэзээ буурч эхлэх нь тодорхойгүй байна. Нийлүүлэлт өндөр эрэлтийг хангаж чадахгүй” гэж Австралийн “Commonwealth” банкны шинжээч дүгнэжээ.